АНУ-ын Батлан хамгаалах яам Ираны эсрэг явуулж байгаа дайныг санхүүжүүлэхэд 200 тэрбум $ шаардлагатай гэж тооцсон байна.
Washington Post сонины Пентагоны албаны эх сурвалжин дээр тулгуурлан мэдээлж байгаагаар Ираны эсрэг дайныг цаашид санхүүжүүлэхэд зориулан Цагаан ордноос дээрх хэмжээний мөнгийг гаргаж өгөх хүсэлт тавьжээ.
Тэгвэл Washington Post-ын мэдээлж байгаагаар Пентагоноос Цагаан ордноос шаардаж байгаа дээрх мөнгө нь өмнө нь мэдээлэгдэж байсан төсвөөс илүү байгаа юм. Ираны эсрэг дайнд ашиглахаар хүсч байгаа хөрөнгийг “яаралтай” зэвсэг техник үйлдвэрлэх, нийлүүлэх, хангахад ашиглахаар төлөвлөж байна.
Одоогоор энэхүү мэдээлэлд Пентагон болон Цагаан ордны зүгээс ямарваа албаны тайлбар мэдээлэл өгөөгүй байна.