ТБИЛИСИЙН ЖҮДОГИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Admin
2026/03/20

Гүржийн Тбилиси хотод Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын цуврал тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Өнөөдөр манай жүдочдоос:

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат эхний тойрогт Польшийн Игнасиак Ксаверитай, Н.Мэндсайхан Францын Вергнес Ричардтай,

66 кг-д ДАШТ-ний хүрэл медальт К.Ёолк эзэн орны бөх Торник Мазиашвилитай, Ө.Жанцандорж Тажикстаны Искандар Махмадхожазодатай,

Эмэгтэйчүүдийн 48 кг-д А.Мишээл Азербайжаны Конул Алиеватай,

57 кг-д өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар Узбекистаны Рэйхона Маматоватай тус тус барилдахаар оноолт таарчээ.

Маргааш буюу гуравдугаар сарын 21-нд:73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Грекийн Николаос Гкинистэй,

63 кг-д Л.Энхрийлэн гоц мөргөсөн бол тэмцээний сүүлийн өдөр -78 кг-д шинэхэн улсын аварга Ж.Урангоо Ливаны Акюлина Чайевтай нартай тус тус оноолд таарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow