УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛСНИЙГ ДЭМЖЛЭЭ

Admin
2026/04/02

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг авч хэлэлцлээ. УИХ-ын даргад парламентад ажилласан хугацаа, боловсрол, туршлагыг харгалзан С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэн болохыг хуралдааны эхэнд танилцууллаа.

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт иргэд сонгогчдын итгэлийг хүлээж 2008 оноос хойш нэг тойргоос УИХ-ын гишүүнээр тасралтгүй 5 удаа сонгогдож, 2024 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын түүхэнд хамгийн олон санал авч сонгогдсон гишүүн юм.

С.Бямбацогт Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам тээвэр, хөгжлийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга зэрэг УИХ-ын бүх шатны бүтцийг ахалж ажилласан туршлагатай, нийт 50 гаруй хуулийн төсөл санаачлан өргөн барьсан улс төрч юм. Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх баригчдын нэг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлогч, УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг санаачлагч, эрх зүйн олон шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлсэн мэргэшсэн парламентч хэмээн үзэж нэр дэвшүүлжээ.

 УИХ дахь МАН-ын бүлэг С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг дэмжсэн шийдвэр гаргалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow