АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орон, ард иргэддээ хандан телевизээр мэдэгдэл хийлээ. Нийт 19 минут үргэлжилсэн мэдэгдэлдээ Цагаан ордны тэргүүн Америк Израилийн талаас сар гаруйн өмнө эхлүүлсэн Ираны эсрэг дайн хэзээ төгсгөл болох гол асуултад тодорхой хариулт өгөөгүй ч энэ дайн удаан үргэлжлэхгүй, аль болох богино хугацаанд дуусгавар болно гэдгийг онцоллоо.
Трамп Ираны эсрэг дайн шийдвэрлэх үе шатандаа шилжээд байгааг тэмдэглэсэн ч Тегераны эсрэг “маш хүчтэй цохилт” өгөх болно гэж ээлжит сүрдүүлгээ хэлж, Америкийн тал Исламын улсын баллистик пуужин, цөмийн зэвсгийн хөтөлбөрийн эсрэг томоохон цохилт өгч энэ улсын тэнгисийн цэргийн флот, агаарын хүчний гол түшиц баазад цохилт өгч устгасныг тэмдэглэжээ.