МОНГОЛ УЛСАД АНХ УДАА INCA ОЛОН УЛСЫН ГОО САЙХАНЧДЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Admin
2026/04/01

Тэмцээнд  гадаад, дотоодын бүтээл болон биеэр оролцох нийт 500 гаруй оролцогч ур чадвараа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Энэхүү тэмцээний гол зорилго нь Монголын гоо сайхны салбарын мэргэжилтнүүдийг олон улсад таниулах, ур чадварыг нь дээшлүүлэх, туршлага солилцоход чиглэсэн бөгөөд энэ зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн онцлогтой боллоо.




 Тэмцээнийг Монгол, БНСУ, БНХАУ, Сингапур, Япон, Вьетнам, Тайвань, АНУ, Тайланд зэрэг орноос 15 олон улсын шүүгч мөн Монгол Улсаас олон улсын зэрэглэлтэй 36 шүүгч шүүсэн байна.

Тэмцээний хүрээнд PMU embroidery (шивээс), Nail, Lash, Wax гэсэн дөрвөн чиглэлээр олон улсын мэргэжлийн багш нарын сургалт, семинар зохион байгуулагдаж, оролцогчид хамгийн сүүлийн үеийн техник, чиг хандлагатай танилцсан байна. Энэ нь дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлэх, мөрдүүлэхэд чухал ач холбогдолтой байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow