Крымийн хойгт Оросын цэргийн тээврийн Ан-26 онгоц осолдож 29 хүн амиа алдсан золгүй явдал боллоо. Осолдсон онгоцонд багийн 6 гишүүн, 23 зорчигч явсан байна.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр онгоц ямарваа гадны нөлөөгүй, техникийн гэмтлийн улмаас осолджээ. Ан-26 онгоцны осолдсон газарт эрэн хайх, аврах ажиллагаа явуулж эхэлжээ.
Цэргийн онгоц Крымийн хойгийн дээгүүр төлөвлөгөөт нислэг үйлдэж явахдаа осолдсон хад мөргөн унасан байна.