ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

Admin
2026/03/27

Парламентад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна.

Энэ үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Удирдах зөвлөлийн хурлаас МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, намын Бага хурлыг товлох магадлалтай байна.

УИХ дахь АН-ын бүлэг “МАН-ын дарга Н.Учрал парламентыг удирдах ёсгүй” гэсэн байр суурь илэрхийлснээр чуулганы хуралдаан гацаанд орсон гэж үзэж байна. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ.

Улмаар МАН-ын Улс төрийн зөвлөлөөс энэ асуудлаар улс төрийн шийдвэр гаргана гэдгээ мэдэгдсэн бөгөөд өнөөдөр /2026.03.27/ 14:30 цагт эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна:

  • УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаас чөлөөлөх
  • Түүнийг Ерөнхий сайдаар томилох

 Ийнхүү Ерөнхий сайд огцрох хүсэлт гаргаснаар Засгийн газрыг найман сарын дараа дахин бүрдүүлэх нөхцөл үүсээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow