Английн нийслэл Лондон хотод үл мэдэгдэх этгээдүүд еврей иргэдийн хороололд түргэний машин тэрэг зориудаар галдан шатаасан хэрэг гарсан. Энэ хэргийн дагуу цагдаа нар 2 эрэгтэйг баривчилжээ.
Лондоны хойд хэсгийн Голдерс-Грин дүүрэгт болсон хэрэг явдлын үеэр түргэн тусламжийн 4 тэрэг шатсан. Халдлагыг орон нутгийн цагаар 01 цаг 40 минутын алдад 3 этгээд үйлдэж, еврейн Хацал нийгэмлэгийн түргэний тэргүүдийг зориудаар шатах шингэн авчран галдан шатаасан байна. Азаар хүний амь нас хохироогүй ч ойролцоох барилгын шил цонх хагарч оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлсэн юм.
Орон нутгийн эрх баригчид хэргийг “антисемитист” буюу еврей нарын эсрэг үзэл дээр суурилсан хэрэг гэж тооцон мөрдөн шалгах ажил явуулж, хэргийн дагуу 47 болон 45 настай хоёр эрэгтэйг баривчилсан байна.
Цагдаа нар хэргийг үйлдсэн этгээдүүдийг гудамжны хяналтын камерт бичигдсэн дүрс болоод гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн эрэн хайх ажиллагаа явуулж, хэргийг мөрдөн шалгаж байна.