Оросын тал сүүлийн 24 цагийн хугацаанд Украины газар нутаг руу мянга орчим дрон буюу нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдлээ. Энэ удаагийн агаарын цохилт дайралт нь дайн эхэлснээс хойшхи хугацаанд нэг хоногийн дотор хамгийн олон техник төхөөрөмж ашиглан үйлдсэн хамгийн өргөн цар хүрээтэй дайралт боллоо.
Өнгөрсөн нэг өдрийн дотор Оросын талаас Украины хотууд руу нийт 948 дрон харважээ. Халдлагын улмаас Украины баруун хэсэгт байрлах Львов хотын түүхэн хэсэг өртөн сүйджээ. Тодруулбал ЮНЕСКО-д бүртгэлтэй 16 дугаар зууны үеийн эртний сүмийн барилга сүйдсэн байна. Оросын талаас үйлдсэн халдлага дайралтын улмаас 3 хүн амиа алдсан талаар Украины албаны эх сурвалж мэдээлж байна.