АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ТЭМЦЭЭН УБ ХОТНОО БОЛНО

Admin
2026/03/24

Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс энэ сарын 30-наас эхлэн 10 хоногийн турш эх орондоо зохион байгуулна.

 Азийн 30 гаруй орны шилдгүүд тулалдах энэхүү тэмцээнд манай улсаас 15 тамирчин оролцох бөгөөд тамирчдын нэрийг Монголын боксын холбооноос албан ёсоор зарлалаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Б.Буяндалай, 65 кг-д Т.Энхтөр, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Барихаан, -90 кг-д Г.Энхсанаа, +90 кг-д Х.Бекнур нар тулалдана. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Намуундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Номин-Эрдэнэ,  60 кг-д М.Намуун, 65 кг-д М.Цэцэгдарь нар рингэнд гарахаар бэлтгэлээ базааж байгаа юм.

 Тамирчдыг зарим жинд сорил тэмцээнээр сонгон шалгаруулсан. Энэ жилийн ААШТ эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн ангиллаар болно. Тэгвэл манай улс эрэгтэй ес, эмэгтэй зургаан жинд тамирчдаа сойх нь ээ. Харин эрэгтэй 80, эмэгтэй 70, 75, 80, +80 кг-д Монголын тамирчид өрсөлдөхгүй.

 “Аса арена”-д 10 хоног үргэлжлэх  ААШТ-д дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Энэтхэгийн боксчин Никат Зареен, Парисын олимпын аварга, Тайванийн Линь Юй-тин тэргүүтэй шилдгүүд оролцох оролцох бөгөөд Энэтхэгийн тамирчид “Алтан шонхор” цогцолборт бэлтгэлээ базааж байна.

 Манай улс өмнө нь хоёр удаа Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авсан. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй ангиллыг хамтад нь зохион байгуулж байгаа анхны тохиолдол юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow