ТӨМӨР ЗАМЫН ИХ СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД ОРОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ ЗААНА

Admin
2026/03/24

Төмөр замын их сургууль болон политехник коллежийн оюутнуудад Орос хэлний хичээл заахаар тогтжээ.

“УБТЗ” ХНН-ийн 1-р орлогч дарга О. А. Казаков болон ОХУ-ын Боловсролын яамны харъяа “Олон улсын хамтын ажиллагааны төв”-ийн захирал С.В. Малышев нар Төмөр замын их сургууль болон Политехник коллежийн орос хэлний үндсэн болон нэмэлт сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулахад хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний дагуу ирэх хичээлийн жилээс эхлэн Оросын “Олон улсын хамтын ажиллагааны төв”-ийн багш нар Төмөр замын их сургууль болон Политехник коллежийн оюутнуудад орос хэлний хичээл зааж эхлэхээр болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow