Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 23
Улаанбаатарт:
3 дугаар сарын 23-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
3 дугаар сарын 23-нд: “Монгол-Оросын бизнес уулзалт” Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно.
3 дугаар сарын 24, 25-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
3 дугаар сарын 25-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
3 дугаар сарын 25-нд: Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан "Монгол ардын суут" драмын жүжгийг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулна.
3 дугаар сарын 25-нд: "ЖАНЦАННОРОВ" сан, ҮУИТ хамтран хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Хүслийн төвөргөөн-2026” тоглолтыг Соёлын төв өргөөнд толилуулна.
3 дугаар сарын 26, 27-нд: УИХ-ын ээлжит чуулган Төрийн ордонд болно.
3 дугаар сарын 27-нд: Дэлхийн театрын өдөр тохионо.
3 дугаар сарын 27-нд: Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-тай холбогдуулан ой, ус, бэлчээрийн салбарууд хэрхэн оролцох, тэдгээрийн оролцооны ач холбогдлыг тодорхойлох зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.
3 дугаар сарын 27-нд: “18 дахь хаврын хайр” драмын жүжгийг Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглоно.
3 дугаар сарын 28-нд: Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэлнэ.
Орон нутагт:
3 дугаар сарын 25, 26-нд: Сэлэнгэ аймагт "Бид Сэлэнгийн үр сад" хүүхдийн урлагийн их наадмын шалгаруулалт болно.
3 дугаар сарын 26-27-нд: Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Самбо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ