“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРИЙГ БАРЬЖ, ЗАЛИЛАН ҮЙЛДСЭН ИРГЭНД ТОРГОХ ЯЛ ОНОГДУУЛЛАА

Admin
2026/03/23

Тодруулбал, Иргэн О нь  нь 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудан үүсгэж БНХАУ-ын худалдан авагчдад нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө хэмээн амлан 300.000-500.000 ам.доллар авахаар тохиролцсон байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж таслан зогсоож, компанийн нэр барьж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн тухайн иргэнд шүүхээс торгох ял оногдуулжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-д заасны дагуу олборлосон нүүрсээ зөвхөн Монголын хөрөнгийн биржээр ил тод нээлттэй арилжаалж байгаа бөгөөд ам нөхцөлтэй гэрээ хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow