АНУ-ын Өмнөд Калифорни мужийн Помон хотод 227 кг жинтэй нэгэн эрэгтэй нүх рүү унажээ. Эрэгтэй барилга баригдаж байсан талбай руу зөвшөөрөлгүй нэвтэрч, 1х1 метрийн харьцаатай нүр рүү унасан байна.
ABC сувгийн мэдээлснээр азгүй эрийг нүхнээс татаж гаргахын тулд 40-өөд аврагч мөн өргөгч кран ажиллажээ. Үлэмж биетэй эрэгтэйг нүхнээс татаж гаргахын тулд аврагчид 2 цаг ажилласан байна.