THE WASHINGTON POST: УНГАР УЛС КРЕМЛЬД НУУЦ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛСАН УУ?

Admin
2026/03/23

Америкийн The Washington Post сонин Унгар улс Оросын талд нууцын зэрэглэлийн мэдээлэл дамжуулсан талаар бичжээ. Тодруулбал Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто Кремльд ЕХ-ны зөвлөлийн хуралдааны нууц материалыг дамжуулсан гэх мэдээлэл тарсан байна. Будапешт одоогоор энэхүү мэдээллийг үгүйсгэж байгаа юм.

The Washington Post сонин Европын нэр бүхий дээд албан хаагчийн эх сурвалжин дээр тулгуурлан   Унгарын тал улсынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд Оросын талд Европын зөвлөлийн тэргүүлэгчдийн уулзалтын талаарх мэдээллийг дамжуулсаар ирсэн гэжээ.

Тэрхүү мэдээлэлд Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто Оросын хамтрагч Сергей Лавровт ЕХ-ны зөвлөлийн хуралдааны завсарлагаанаар тухайн өдөр ямар сэдвийг хөндөн хэлэлцсэн талаарх мэдээллийг дамжуулж байсан талаар дурьджээ.

Тэгвэл энэхүү мэдээллийг Унгарын тал эрс няцааж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow