ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ 2.3 ИХ НАЯД ТӨГРӨГ

Admin
2026/03/23

Туул голын дагуу хурдны зам барих төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг. Энэхүү төслийг УБ хотоос санхүүжүүлэхээр тусгажээ.

Төслийн нийт төсвийн 1.3 их наяд төгрөг нь гүүрэн байгууламжийн төсөвт өртөг бол авто замын төсөвт өртөг 581 тэрбум төгрөг юм. Нийт зургаан эгнээ нэг км хурдны авто замыг 14.7 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолсон байна.

Монгол Улсад сүүлийн үед барьж байгаа гүүрэн байгууламжийн жишиг ханш нэг урт метр нь 190-200 сая төгрөг бол харин нэг км гүүр 190-200 тэрбум төгрөгөөр барина. 

Жишээлбэл, Наадамчдын шинэ гүүр 450 метр урт, 77 тэрбум төгрөгийн төсөвт өртөг байсан. Замын цагдаагийн гүүр буюу Олимпын гүүр дөрвөн эгнээ 750 метр урттай, нэг км хүрэхгүй энэ гүүр 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. 

Эх сурвалж: НЗДТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow