ЖДҮГ ТӨСӨВТ ₮50 ТЭРБУМ ТӨВЛӨРҮҮЛЭХ ТУЛ ШИНЭ ЗЭЭЛ ОЛГОХОД ХҮНДРЭЛТЭЙ

Admin
2026/03/24

2019 оноос хойш ЖДҮ-ийг дэмжих зээл олголт бүрэн зогсож, улсын төсвөөс нэг ч төгрөгийн зээл тавиагүй. 2017 оноос эхлэн зээл авсан ААН-үүдийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгох журмаар зээл олгох үйл явцыг зохицуулж иржээ. Тухайлбал ССАЖЯ аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 6 хувийн зээл олгож эхэлсэн. Иймд нэг салбарын ААН-үүдэд өөр өөр сангаас зээл олгохгүй хэмээн ЖДҮГ энэ чиглэлийн компаниудад шинэ зээл өгөөгүй.   ЖДҮ-ийн газрын Мэдээлэл технологи, зах зээл, борлуулалтын хэлтсийн дарга Б.Батболд дараах мэдээлснээр ЖДҮ-ийг дэмжих сан хамгийн сүүлд 2020 онд аялал жуулчлалын компаниудад зээл олгожээ. Өнгөрсөн онд Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн авто зам дагуу үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд туршилтын журмаар зээл олгожээ.

2022 онд 22 тэрбум төгрөгийг өмнөх зээлүүдийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн. Энэ тоо жилээс жилд өсөж байна. 2025 онд 42 тэрбумд хүрсэн. Энэ онд улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлэх тул зээл олгож чадахгүйд хүрч болзошгүй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow