УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ БНХАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

Admin
2026/03/24

МАН-ын дарга, УИХ-ын дарга  Н.Учрал Хятадын Коммунист Нам (ХКН)-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна.

Тэрбээр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй (2026.03.23) уулзаж, хэлэлцээ хийв.

УИХ-ын дарга Н.Учрал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлаад, Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэгээ илэрхийлжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи УИХ-ын дарга Н.Учралтай уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, ойрын хөрш Монгол Улстай сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа дурдав. Цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцолжээ.

Талууд хил дамнасан төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow