ЛАЙМЫН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИН ҮР ДҮНТЭЙ БОЛОХ НЬ БАТЛАГДЛАА

Admin
2026/03/24

Лаймын өвчний эсрэг Pfizer болон Valneva компанийн боловсруулсан шинэ вакцин үр дүнтэй болох нь батлагдаж, 70%-ийн эерэг үзүүлэлт үзүүлжээ.

Лаймын өвчин нь боррелийн нянгаар үүсгэгдэх, байгалийн голомтот халдварт өвчин юм. ХХ зууны эхэн үед эрдэмтэд хачигт хазуулсан хүмүүсийн тухайн газарт улайж, өвдөлт өгч, улмаар мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт орж байсан талаар бичиж тэмдэгдэсэн байдаг. Харин 1975 онд АНУ-ын Коннектикут мужийн Лайма хотын хэсэг оршин суугчдын дунд нэгэн төрлийн хачигт хазуулснаас үений үрэвсэл бүхий өвчний дэгдэлт гарч улмаас ийнхүү нэрийг өгчээ.

Саяхныг хүртэл Лаймын өвчний эсрэг вакцин байгаагүй юм. Тэгвэл Pfizer болон Valneva компанийн боловсруулсан шинэ вакцин клиникийн туршилтаар 70%-ийн үр дүн үзүүлснээр цаашид илүү боловсронгуй болгосноор үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвшөөрөл авах замаа нээжээ.

Гол төлөв өвчнийг үүсгэгчийг дамжуулах хачигны төрөл амьдрах газар зүйн дунд бүсийн, ой мод ихтэй орон нутагт тохиолдоно. Лаймын өвний халдварын эх уурхай нь зэрлэг мэрэгчид, буга, гэрийн тэжээвэр амьтад (нохой, муур, хонь, бод мал) ба шувуу болно. Байгаль дээр хачигийг тэжээгч 130 төрлийн сүүн тэжээлтэн, 100-аад төрлийн шувууд байдаг.

Халдвартай хачигт хазуулсан хүн тэр болгон энэ өвчнөөр өвчлөхгүй, 70%-д эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй ба ийлдэс судлалын шинжилгээнд өөрчлөлт гардаггүй байна. Лаймын өвчний нууц хугацаа 3-32 хоног ба эмнэл зүйн илрэл олон янз бөгөөд 3 үе шатыг дамжин явагдана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow