ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ДАХИН ӨСЛӨӨ

Admin
2026/03/25

Дэлхийн таваарын зах зээл дээр газрын тосны үнэ дахин өсчээ. Лондоны ICE биржийн арилжааны явцад Brent маркийн газрын тосны ирэх тавдугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ 4.31 хувиар өсөж, нэг торх нь 104.35 ам.доллар болсон байна. 

Түүнчлэн WTI маркийн газрын тосны тавдугаар сарын фьючерс үнэ нэг торх нь 91.93 ам.долларт хүрч, 4.31 хувиар өссөн байна. 

Вашингтон ба Техран “үр дүнтэй хэлэлцээ явуулсан” тул Ираны эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтыг 5 хоногоор хойшлуулахыг тушаасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт мэдэгджээ. 

Харин Ираны тал мэдэгдэхдээ, АНУ-тай ямар ч хэлэлцээ хийгээгүй гэсэн байна. Д.Трампын мэдэгдлийн дараа Лондоны ICE бирж дээр Brent маркийн газрын тосны ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс үнэ гуравдугаар сарын 12-ноос хойш анх удаа нэг баррель нь 96 ам.долларт хүрч, 14 гаруй хувиар унаад байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow