"SENZU"-ИЙН ШИНЭ БАГ МЭЙЖОРТ ОРЖ ЧАДАХ УУ?

Admin
2026/03/25

Цахим спортын "CS2" төрлийн хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээн болох Мэйжор ирэх зургадугаар сард Германы Кёльн хотноо болно. Энэ төрлийнхөө дэлхийн аварга гэгддэг тус тэмцээнд Европ, Америк, Ази гэсэн гурван бүс нутгийн шилдэг 32 баг өрсөлдөх учиртай. Өмнө нь Мэйжорын эрх олгох тэмцээн гэж хийдэг байсан бол сүүлийн үед VRS буюу тоглоомыг хөгжүүлэгч "Valve" компанийн чансаагаар эрхийг олгодог болсон. Энэ чансаанд багтах, байраа ахиулахын тулд багууд тэмцээнд оролцож, хожлоосоо оноо цуглуулдаг.

Тэгвэл "The MongolZ"-ийн хувьд дээрх чансаагаараа Азидаа тасархай тэргүүлж, дэлхийд эхний аравт явна. Энэ оны эхний Мэйжорт Азиас нийт таван баг оролцох бөгөөд одоогоор Монголын "NEXVOID", "The Huns", "Chinggis Warriors", "BMZ" гэх багуудад үүнд багтах боломж харагдана. Гагцхүү "VRS"-ийн оноо олгох тэмцээнүүдэд тогтмол оролцох шаардлага үүсчээ.

Нөгөө талд "Senzu"-ийн шинэ баг болох "Passion UA"-ийн хувьд Мэйжорт оролцох боломж өдрөөс өдөрт бүдгэрч байна. Тэд орон нутгийн цагаар өчигдөр/2026.03.25/ Румын улсад эхэлсэн "BC.Game Masters" тэмцээнээс хасагдав. Ингэхдээ ганц ч хожил авч чадсангүй. "BASEMENT BOYS", "Tricked Esport" зэрэг чансаа доогуур багууддаа хожигджээ. Ингэснээр "VRS" чансаагаа ахиулж чадалгүй, Америкийн бүсийн 17 дугаарт явна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow