АНУ ОЙРХИ ДОРНОДЫН БҮС РҮҮ 2 МЯНГАН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ИЛГЭЭХЭЭР ЯРИГДАЖ БАЙНА

Admin
2026/03/26

Америкийн New York Times сонин мөн Reuters мэдээллийн агентлаг өөрийн эх сурвалжин дээр тулгуурлан Пентагон Ойрхи Дорнодын бүс нутаг руу агаарын десантын 82-р дивизийн 2 мянган дайчнаа илгээхээр төлөвлөж байгаа талаар мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр десантын цэргийн хүчнийг Ерөнхийлөгч Дональд Трампад Иран улстай хийж байгаа дайны үйл явцад нэмэлт дэмжлэг болгон илгээхээр яригдаж байгаа гэнэ.

Дээрх мэдээлэл Трамп Ираны талтай цэргийн мөргөлдөөнийг зогсоох асуудлаар энхийн хэлэлцээр явуулж байгаа гэх цаг үетэй давхацжээ. Тиймээс одоогоор дээрх мэдээлэл үнэн бодитой эсэхэд Пентагоноос албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow