Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо /АЖМХ/-ноос Монгол Улсыг зорин ирэх олон улсын жуулчдын урсгалыг 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар танилцууллаа.
Энэ хугацаанд Монгол Улсад нийт 126,382 жуулчин зорин иржээ. Жуулчдын урсгалыг улсаар нь авч үзвэл, ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүлж байгаа бөгөөд Япон, Герман, Казахстан, АНУ, Турк, Тайвань зэрэг улсаас ирэх жуулчдын тоо мөн тогтвортой байна.
Он гарснаас хойш ОХУ-аас 15,936 жуулчин хүлээн авсан бол Япон улсаас 1,849, БНСУ-аас 2,609, Туркээс 931, Казахстанаас 746, АНУ-аас 554 жуулчин тус тус иржээ.
Мөн өмнөх жилүүдийн эхний гурван сарын нийт жуулчдын тоог 2025 оныхтой харьцуулбал хамгийн өдөр жуулчин хүлээн авсан байна. Тухайлбал:
Сүүлийн 10 жилийн хугацаанд аялал жуулчлалын тоо буурсан үзүүлэлтэй байсан бол Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг зорин ирэх аялагч жуулчдын тоо эрс нэмэгдсэн нь хилийн мэдээллээс харагдаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хоёр сая жуулчин эх орондоо хүлээн авах зорилтыг тавьсан. Жуулчдын урсгал ийнхүү өсөж буй нь Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, сурталчилгаа, олон улсын хамтын ажиллагааны үр дүн бодитоор нэмэгдэж буйн илрэл юм. Цаашид хавар, зуны аяллын улирал эхлэхтэй холбоотойгоор жуулчдын тоо улам өсөх хандлагатай байгаа талаар албаныхан дурдсан байна.