ПОЛ МАККАРТНИ БИЕ ДААСАН ЦОМОГ ГАРГАЖЭЭ

Admin
2026/03/27

Ливерпулийн алдарт дөрвөл Биттлз хамтлагийн гишүүн Пол Маккартни 6 жилийн дараа шинэ дууны цомгоо гаргаж байна. The Boys Of Dungeon Lane нэртэй цомогт нь түүний туулж өнгөрүүлсэн амьдралын түүхүүд, өмнө нь бусадтай төдийлөн хуваалцаж байгаагүй нарийн торгон мөчүүдийнхээ талаар өгүүлж байгаа гэнэ.

“Данжен-лейн залуус” гэх цомогт нь түүнчлэн Биттлз хамтлагийн ахлагч Жон Леннонд зориулан бичсэн Пол Маккартнигийн дуу багтжээ. Данжен-лейн нь Ливерпулийн Спек дүүрэг дэх Мерси гол руу хөтлөх замын нэр юм байна. Энэ газраар Маккартни бяцхан хүү байхдаа зугаалах ихэд дуртай байсан гэнэ.

Энэ жил 83 настай Пол Маккартни цомогтоо ихэнхдээ акустик баллад маягийн дуу багтааж, залуу насныхаа дурсамжаар сонсогч, шүтэн бишрэгчдээ аялуулах юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow