Олон Улсын Олимпийн хороо хүйсээ солиулсан буюу трансжендер тамирчдыг цаашид Олимпийн наадамд эмэгтэйчүүдийн төрөлд оролцохыг хориглох шийдвэр гаргалаа.
Ингэхдээ тамирчдын хүйсийг тодорхойлох тестийг SRY буюу Sex-determining Region Y генийн тестийн аргаар шинжлэн тогтоож байхаар шийджээ. Шинэ дүрмийг 2028 оны Лос Анжелесийн Олимпийн наадмаас эхлэн мөрдөж эхэлнэ.
Америкт 2025 оны 2-р сараас эхлэн трансжендер тамирчдыг аливаа уралдаан тэмцээнд оролцохыг нь хориглосон. Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа ийм шийдвэр гаргаж, цаашлаад ОУОХ-нд мөн ийм хориг тавихад уриалж байжээ.