ФИНЛЯНДАД ТҮЛШНИЙ ҮНЭ 40%-ИАР ӨСЧЭЭ

Admin
2026/03/31

Ойрхи Дорнодын бүс нутгийн хямралтай холбоотойгоор Финляндад сүүлийн сарын хугацаанд түлш шатахууны үнэ 40%-иар өслөө.

Энэ талаар Финляндын статистикийн албанаас мэдээлж 2026 оны 3-р сард түлш шатахууны үнэ өмнөх сарын үнэтэй харьцуулахад 40%-иар нэмэгдсэн гэжээ.

Тухайлбал 3-р сард дизель түлшний үнэ 2,1 евро; 95 маркийн бензиний үнэ литр тутамдаа 1,9 евро; мөн хөнгөн түлшний үнэ 1,8 евро байсан нь 2025 оны мөн үетэй харьцуулахад үнэ 42%-иар өссөн үзүүлэлт болж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow