ХААН ЧАРЛЬЗ АНУ-Д АЙЛЧИЛНА

Admin
2026/04/01

Их Британийн хаан 3-р Чарльз энэ сарын сүүлээр АНУ-д төрийн айлчлал хийнэ. Түүний айлчлал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар олон улсын тавцанд төдийлөн таагүй харилцаатай үед болж байгаагаараа онцлог гэдгийг эх сурвалжууд онцолж байна. .

Вашингтоны тал Лондонг Ираны эсрэг дайнд дэмжлэг үзүүлэхгүй байгаад, хамтарч ажиллахгүй байгаад таагүй хандаж байгаа юм.  

Цагаан ордонд Их Британийн хаанд зориулж төрийн хүлээн авалт зохион байгуулахаас гадна 3-р Чарльз Америкийн конгрессын танхимд хандаж үг хэлнэ. Одоогоор айлчлалын бусад хөтөлбөрийн талаарх мэдээллийг ил зарлаагүй байна.

3-р Чарльз хаан Эрх чөлөөний оронд айлчлал хийснийхээ дараагаар Атлантын далайн бүсэд байрлах Британийн эзэмшлийн Бермудын арлаар айлчлахаар төлөвлөж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow