САРЫГ ЗОРИХ “АРТЕМИД-2” АЯН ЗАМДАА ГАРЛАА

Admin
2026/04/02

НАСА дэлхийн мөнхийн дагуул сарыг зорих жолоодлоготой сансрын хөлгөө Канавералын хошуунаас амжилттай хөөргөлөө. “Артемид-2” экспедицийн хүрээнд 4 хүний бүрэлдэхүүнтэй Спейс Лонч системийн Орион сансрын хөлөг сар луу 10 хоногийн хугацаатай аяллаа эхлүүлсэн байна.

Хүн анх саран дээр бууснаас хойш хагас зуун буюу тодруулбал 54 жилийн дараа Америкийн сансар судлалын агентлаг сар луу жолоодлоготой сансрын хөлөг амжилттай хөөргөлөө.

НАСА, 2028 онд саран дээр хүн буулгахаар төлөвлөж байгаа. Харин тэр болтол дэлхийн дагуул руу ээлж дараалан экспедици илгээн байнгын бааз байгуулах үйл явцыг ийнхүү эхлүүллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow