ТОМООХОН ГОЛ, МӨРНҮҮДЭД ЦӨН ТҮРЖ ЭХЭЛЖЭЭ

Admin
2026/04/15

Булган аймгийн нутгаар урсдаг Орхон, Сэлэнгэ, Эг голуудад цөн түрж, усны түвшин нэмэгдэж байгаа бөгөөд зарим хэсэгт цөн бөглөрөх эрсдэл үүсжээ.

 Цөн түрэх үзэгдэл нь хаврын улиралд томоохон нууруудын мөс эрэг рүү түрж хураагдан, зарим тохиолдолд хэдэн давхар байшингийн хэмжээтэй болох нь ч бий. 

Булган аймагт Сэлэнгэ, Эг, Орхон зэрэг 459 гол горхи, 468 булаг шанд,  58 орчин рашаан, 87 нуур цөөрөм байдаг ажээ.

Булган аймгийн гол, мөрний цөн түрэх үйл явц ихэвчлэн дөрөвдүгээр сарын сүүлч, тавдугаар сарын эхэн үе гэхэд бүрэн дуусдаг. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын олон жилийн дундаж ажиглалт болон одоогийн нөхцөл байдлаас харахад цөн дуусах хугацаа гол тус бүрд харилцан адилгүй байна.

Сэлэнгэ мөрөн хамгийн их усны нөөцтэй, томоохон мөрөн тул цөн түрэлт дөрөвдүгээр сарын турш үргэлжилж, тавдугаар сарын эхний арав хоногт багтан мөснөөс бүрэн чөлөөлөгдөх төлөвтэй байна.  

Орхон голын хувьд мөсний үзэгдэл дөрөвдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, дөрөвдүгээр сарын 25-ны орчимд цөн түрэлт дуусах төлөвтэй байна. Харин Эг голын сав газарт хаврын шар усны үер дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, цөн түрэлт тавдугаар сарын эхний долоо хоногт бүрэн зогсохоор байна.

Цөн дууссаны дараа хаврын шар усны үер эхэлж, голын усны түвшин огцом нэмэгдэх эрсдэл үүсдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow