ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР С.АМАРСАЙХАН ЦЕГ-ЫН ДАРГЫГ СОЛИХ УУ?

Admin
2026/04/15

Хууль  зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайхан томилогдоод удаагүй байгаа ч Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдыг чөлөөлөх тухай хуулийн салбарт яригдаад эхэлжээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, генерал Ж.Болдыг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ц.Ням-Очирыг томилохоор тохирсон гэсэн мэдээлэл байна.

Ж.Болдын хувьд 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар томилсон юм. Өмнөх Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ж.Болдыг томилж байсан бөгөөд Хэнтий аймгийн гаралтай нэгэн. Харин Ц.Ням-Осорын хувьд өмнө нь Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, Ховдын улстөрчид түүнийг ЦЕГ-ын даргаар томилуулахаар зүтгүүлж байсан ч тэтгэврийн нас нь болсон гэх үндэслэлээр томилогдож чадаагүй гэх мэдээлэл бий. Мөн өмнө нь нүүрсний хэрэгтэй холбоотой хэд хэдэн ажлын хэсэгт ажиллаж байсан, ажлын хэсгийг ахалж байсан, эдийн засгийн гэмт хэрэгтэй хэлтэст олон жил ажилласан, “Эдийн засгийн гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажиллагаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан нэгэн.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow