НАТО-ГИЙН ТОМООХОН ХОЁР ГИШҮҮН АНУ-Д ОРМУЗЫН ХООЛОЙГ ХААХАД НЬ ТУСЛАХААС ТАТГАЛЗЖЭЭ

Admin
2026/04/15

Франц, Их Британи улсууд Ормузын хоолойг хаахад АНУ-д туслахгүй гэж  Их Британийн Сангийн сайд Рэйчел Рийвз, Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Баррот нар мэдэгдэв.

"Бид үүнийг буруу зүйл гэж үзэж байна" гэж Рийвз Mirror сонинд мэдэгджээ.

Сайд Вашингтон Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоох төлөвлөгөөгүй байгаа нь болчимгүй хандлага гэдгийг мөн тэмдэглэн хэлсэн байна.      

Баррот Ормузын хоолойг бүслэн хаахыг хууль бус ажиллагаа гэж нэрлэжээ.  Тэрээр Франц болон дэлхийн худалдааны нөхцөл байдал улам дордох болно гэж таамаглаж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow