ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА АСАН Л.БЯМБАСҮРЭН НАРЫН ХҮМҮҮС 2-13 ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ

Admin
2026/04/15

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг бусдыг хясан боогдуулах замаар авлига авч, мөнгө угаасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн, 2-13 жил хорих ял оноосон байна. Тухайлбал, Л.Бямбасүрэн нь авлигын тодорхой хэсгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүхээс дүгнэж, 13 жилийн хорих ял оноожээ. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Эргэн сануулахад, шүүхээс Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нарыг 2024 оны есдүгээр сарын 19-нд анх авлига, албан тушаалын хэрэгт холбохдууан цагдан хорих арга хэмжээ авч байсан юм. Өчигдөр шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарын 11 хүнийг Эрүүгийн хэргийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1 зүйлээр шүүсэн. Улмаар тэдэнд торгох ялаас эхлүүлэн 2-13 жилийн хорих ял өгсөн байна.

Шүүхээс 13 жилийн ял аваад буй Л.Бямбасүрэнг Засгийн газрын хуралдаанаар 2020 онд  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилсон. Түүнээс өмнө нь 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow