ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Бээжин хотноо албаны айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд Хятад, Оросын уламжлалт харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны зорилтуудаа амжилттай биелүүлж байгааг тэмдэглэсэн байна.
Лавров айлчлалын үр дүнгий талаар хэвлэлийн бага хурал хийлгэхдээ Хятад болон Оросын тал олон улсын түрэмгийлэл, тэр дундаа Америк Израилийн Ираны эсрэг явуулж байгаа дайны үйл явцыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Ойрхи Дорнодын бүс нутагт энх тайван тогтоох, Вашингтон, Тегераны хоорондох яриа хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.