Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан, 2026 оны 3-р сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан.
Тус хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт ТББХ хэлэлцэж, 66.7 хувийн саналаар дэмжсэн. Үүний дараа чуулганаар тус хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг дэмжих эсэх талаар санал хураах байсан ч АН-ын бүлэг ирц хүрээгүй болон хуулийн төсөлтэй сайтар танилцах хэрэгтэй гэх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргаж, УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн билээ.
Уг завсарлага өнөөдөр дуусч, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хуураана.