Боловсролын яамнаас хэд хэдэн шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Монгол хэл, бичгийн шалгалтад ашиглах зохиол болон эх зохион найруулан бичих сэдвийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй болгож, шалгуулагчдад урьдчилан мэдээлэхээр болжээ. Мөн 2027 оноос элсэлтийн шалгалтыг шинэ журам, шинэ загвараар зохион байгуулж, үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл эхлүүлнэ. Үүнтэй зэрэгцэн багшийн үнэлгээний тогтолцоог сайжруулж, явцын үнэлгээнд суурилсан, ачаалал багатай систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн CHADLA.MN платформыг сэргээж, хиймэл оюун ашиглан сурагчдын хоцрогдлыг тодорхойлох боломж бүрдүүлнэ. Их, дээд сургуулиудын эрэмбийг дахин зарлаж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөжээ.