ТУРКЭД 13 НАСТАЙ ХҮҮ СУРГУУЛЬДАА ГАЛТ ЗЭВСЭГ БАРИН ИРЖ ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭЭ

Admin
2026/04/16

Туркийн зүүн өмнөд зүгт байрлах Кахраманмараш хотын дунд сургуульд буун дуу гарч халдлага үйлдсэнээс 9 хүн амиа алджээ. Туркийн дотоод хэргийн сайд Мустафа Чифтчийн мэдээлснээр Айсер Чалик дунд сургуульд энэ сургуулийн 8-р ангийн сурагч 13 настай хүү үе тэнгийнхэн рүүгээ галт зэвсгээр гал нээсэн байна. Түүний суманд 9 хүн амиа алдсаны 8 нь сургуулийн сурагчид, нэг нь багш байгаа юм. Түүнчлэн халдлагын улмаас 20-иод хүн шархадсан байна.

Цагдаа хүчнийхэн сургуулийн барилгад болсон халдлагын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлэн, 13 настай хүү ямар шалтгаанаар буун барин үе тэнгийнхэн рүүгээ халдсаныг тогтоохоор ажиллаж байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow