ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТОНХИЛ СУМАНД 4.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО

Admin
2026/04/08

Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт дөрөвдүгээр сарын 08-ны 00:07:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал, Тонхил сумын төвөөс зүүн урд зүгт 18 километрийн зайд газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төвийн байршил нь өргөрөг 46.19, уртраг 94.07 хэмд бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас нөхцөл байдлыг тодруулахад, чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд одоогоор хохирол, гэмтэл бэртлийн мэдээлэл ирээгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow