ПЕНТАГОНЫ ТЭРГҮҮН ИРАНЫ БООМТУУДЫГ ШААРДЛАГАТАЙ ХУГАЦААГААР ХААНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

Admin
2026/04/17

АНУ-ын  Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Америкийн тал Ормузын хоолойн бүслэлт, хориг арга хэмжээг шаардлагатай хугацаанд үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ.  Энэ зорилгоор Америкийн Тэнгисийн цэргийн хүчний 10-аас доошгүй хувийг Ормузын хоолойн бүслэлт, хяналтыг хангахад зориулах болно гэжээ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин өнөөдрийн байдлаар Ойрхи Дорнодын бүс нутаг руу байлдааны 16 хөлөг  онгоц, тэр дундаа 11 эсмин зөөгч хөлөг, десантын 3 хөлөг, нисэх онгоц тээвэрлэгч хөлөг гэхчлэн нийт 300 нэгж байлдааны хөлөг онгоцоо төвлөрүүлээд байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow