ИРАНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ВАШИНГТОН БОЛОН ТЕЛЬ-АВИВЫН ЭСРЭГ ГОМДОЛ МЭДҮҮЛЛЭЭ

Admin
2026/04/17

Иран улс Америк Израилийн талуудыг Исламын Бүгд Найрамдах улсын тэргүүний аминд халдаж, хөнөөсөн хэргээр хариуцлагад татах  бодолтой байна. Ираны Гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Исмаил Багаеи  НҮБ-ын Женевийн хүний эрхийн конвенцийн 1-р зүйлд зааснаар улс орнууд зэвсэгт мөргөлдөөний хохирогсдыг хамгаалах, мөн бусдыг хариуцлагад татах эрхтэй гэдгийг сануулсан байна.

Түүний хэлснээр, АНУ болон түүний холбоотнуудын үйлдсэн харгислал нь хүмүүнлэгийн эрх зүйн зарчмуудыг зөрчиж байгаа учраас НҮБ-ын гишүүн орнууд эдгээр орныг хариуцлагад татах ёстой.

 "Энэ явдал зөвхөн Иран төдийгүй олон улсад хамаатай.  Тиймээс АНУ болон Израилийн зүгээс даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын эсрэг үйлдсэн хэргийг   хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй" гэж Багаи мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow