БОЛГАРТ ПАРЛАМЕНТЫН ЭЭЛЖИТ БУС СОНГУУЛЬ ЯВАГДЛАА

Admin
2026/04/20

Болгар улсад 4-р сарын 19-ний ням гарагт парламентын ээлжит бус сонгууль явагдлаа. Энэ сонгууль Болгарт сүүлийн 5 жилд болж байгаа 8 дахь удаагийн  парламентын сонгууль болж энэ улсын ерөнхийлөгч асан Румен Радевын тэргүүлж байгаа “Прогрессив Болгар” нам урьдчилсан байдлаар тэргүүлж байна. 

Европын Холбооны хамгийн ядуу орон болох Болгар улсад 2021 оноос хойш засгийн газар нь байнга солигдож, авлигын эсрэг олон нийтийн жагсаал цуглааны улмаас  олон жил консерватив намыг удирдаж ирсэн Бойко Борисовын засгийн газрыг унагаасан юм.

Евростатын мэдээлснээр, Болгар улс нэг хүнд ногдох ДНБ-ээрээ Европын Холбоонд сүүлийн байрт жагсаж байна.

2025 онд тус улс  Европын Холбооны дундаж үзүүлэлтийн 68%-ийг эзэлж байжээ.

Орос улстай харилцаагаа сэргээж, Украинд цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцэж буй  Р. Радев 6.5 сая хүн амтай Балканы хойгийн энэ  улсын ерөнхийлөгчөөр өмнө нь есөн жил ажилласан.

Тэрээр шинээр байгуулагдсан зүүний төвт “Прогрессив Болгар” намыг удирдахын тулд нэгдүгээр сард албан тушаалаасаа огцорсон юм.

Баасан гаригт явуулсан санал асуулгаар, тус эвсэл 35 орчим хувийн дэмжлэг авсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow