СКҮҮТЕР, МОПЕДЫН ХЭРЭГЛЭЭНД 185 АЛБА ХААГЧ ХЯНАЛТ ТАВИНА

Admin
2026/04/20

Нийслэлд скүүтер, мопедын хэрэглээнээс үүдсэн осол гэмтлийг бууруулах зорилгоор Бага тойруугийн 86 байршилд 185 алба хаагч хяналт тавихаар боллоо. Хяналтыг цагдаа болон олон нийтийн цагдаа хамтран хэрэгжүүлнэ. Шинэ зохицуулалтаар дугуйн замын тэмдэглэгээгүй хэсэгт скүүтер, мопедыг явган хүний замаар зорчихыг хориглох, авто замын баруун хөвөөгөөр зорчих, үүнд жолооч нар баруун эгнээг чөлөөлөх үүрэгтэй гэж заасан. Түүнчлэн 16 нас хүрээгүй хүүхэд унахыг хориглох арга хэмжээг 04 дүгээр сарын 10-аас эхлэн хэрэгжүүлсэн. Гэвч зөрчил үргэлжилж, осол гэмтлийн тоо нэмэгдэж байгаа тул албаныхан хяналт тавьж ажиллахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow