ИРАН АНУ-ТАЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХОЁР ДАХЬ ҮЕ ШАТНААС ТАТГАЛЗЛАА

Admin
2026/04/20

"Иран АНУ-тай хийх хоёр дахь шатны хэлэлцээ хийхээс татгалзсан" гэж олон нийтийн X сүлжээнд бичжээ.

Вашингтоны зүгээс тавьж буй хэт өндөр шаардлага, бодит бус хүлээлт, мөн гал зогсоох хэлэлцээг зөрчин Америкийн тэнгисийн цэргийн хүчин Ормузын хоолойг үргэлжлүүлэн хааж байгаа зэрэг үйлдлүүдээс болж Тегеран ийм  шийдвэр гаргахад хүргэжээ. 

Ерөнхийлөгч Дональд Трамп  Америкийн төлөөлөгчид Ирантай холбоо барихаар Исламабад руу мордсон гэж мэдэгджээ. Түүний хэлснээр уулзалт 4-р сарын 20-ны Даваа гарагт товлогдсон. Цагаан ордны тэргүүн дахин нэг удаа тохиролцоонд хүрэх найдвараа илэрхийлсэн боловч ингэхдээ  Тегераныг "гал зогсоох хэлэлцээг зөрчсөн" хэмээн буруутгаж, хэрэв Исламын Бүгд Найрамдах Улс АНУ-тай зөвшилцөхгүй бол бүх цахилгаан станц, зам гүүрийг устгана гэж сүрдүүлжээ.

4-р сарын 8-нд АНУ, Иран хоёр долоо хоногийн гал түр зогсоох тухай зарласан. Эхний хэлэлцээ Исламабад хотод болсон боловч үр дүнд хүрээгүй. Гэсэн хэдий ч 4-р сарын 17-нд Тегеран гал зогсоох хэлэлцээ дуустал  худалдааны бүх хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрэхийг зөвшөөрсөн.

Гэвч Трамп хоёр тал тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахаас татгалзсан. Үүний хариуд Ираны зэвсэгт хүчин Ормузын хоолойг хаахаа зарлаж, уг хоолойд ойртохыг оролдсон аливаа хөлөг онгоцонд  цохилт өгнө гэж сүрдүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow