НОГООН АВТОБУСНЫ ГЭХ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Admin
2026/04/20

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр /2026.04.20/ хянан хэлэлцэж байна. Тус хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсаны дотор УИХ-ын нэг гишүүн, нийтийн албан тушаалтан 18, гадаадын дөрвөн иргэн, хувийн хэвшлийн дөрвөн байгууллагын албан тушаалтан багтаж буй. Ж.Сүхбаатар нарын 24 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн”, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, тус зүйлийн 3 дахь хэсэгт заасан “… улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн”, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон.

АТГ-аас мэдээлснээр, хэргийг шалгах явцад учирсан 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос 58 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Улмаар шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК уг хохирлыг бүрэн барагдуулаад байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow