“НОГООН АВТОБУСНЫ” ХЭРГИЙН 134.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛЖЭЭ

Admin
2026/04/10

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусган, нийт 55 хавтас хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлсэн. “Ногоон автобусны” хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсаны нэг нь УИХ-ын гишүүн, 18 нь нийтийн албан тушаалтан, дөрвөн гадаад улсын иргэн, хувийн аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтан байсан. Уг хэргийн улмаас учирсан 134.5 тэрбум төгрөгийн хохирлоос 58 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж, 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэх явцад эрүүгийн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөөр иргэний хариуцагч “Тэнүүн огоо” компани нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулжээ. “Ногоон автобусны” хэрэг одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow