УИХ БОЛОН БАЙНГЫН ХОРООДЫН БААСАН ГАРАГТ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

Admin
2026/04/10

Баасан гарагт Улсын Их Хурал болон байнгын хороод хэд хэдэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Зөвшөөрлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдана. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow