МОНГОЛ УЛС НҮБ-ЫН СТАТИСТИКИЙН КОМИССЫН 2027-2030 ОНЫ ГИШҮҮНЭЭР СОНГОГДЛОО

Admin
2026/04/10

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Удирдлагын сегментийн 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс  НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо. Тус комисс нь дэлхийн хэмжээнд албан ёсны статистикийн салбарын хамгийн дээд түвшний шийдвэр гаргах байгууллага бөгөөд гишүүн орнуудын статистикийн тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандарт, ангилал, аргачлал батлах, хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай улс тус комиссын гишүүнээр сонгогдсоноор олон улсын статистикийн бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцох, шинэ стандарт, аргачлал боловсруулахад хувь нэмэр оруулах, үндэсний статистикийн системийн хөгжлийг олон улсын түвшинд уялдуулах, туршлага солилцох, чадавхиа бэхжүүлэх, боломжоо өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow