ГАЗАР ТАРИАЛАНЧДАА ДЭМЖИН АЖИЛЛАНА

Admin
2026/04/09

Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн хэд хэдэн шийдвэр гаргасан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ. Тодруулбал, хүнсний ногоо тариалагчдын газрын эрхийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг орон нутгийн удирдлагуудад өгч, хүнсний ногооны хүртээмж, чанарыг сайжруулах хүрээнд нэг тэрбум төгрөгөөр дөрвөн төрлийн ногооны үр худалдан авч, тариаланчдад хөнгөлөлттэй үнээр болон зээлээр олгохоор болсон байна. Нэг тэрбум их мөнгө сонсогдох боловч энэ нь газрын хөрсөнд шингээд эргээд 18-19 мянган тонн ногоо болж гарч ирэх юм байна. Мөн зуны хүлэмжид зориулж хүлэмжийн аж ахуй хувиараа эрхлэх хүмүүст 2.1 тэрбум төгрөгийн хүүгүй, урт хугацаатай зээл олгох шийдвэр гаргасан бол өвлийн хүлэмж ажиллуулж буй аж ахуй нэгж, иргэдэд цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлнэ. Өнгөрсөн хугацаанд жилдээ 330 гаруй сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт олгодог байсан бол энэ тогтоол хэрэгжсэнээр 400 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой болж байна. Үүнээс гадна хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн шатахууныг одоогийн үнээр нийлүүлэхээр боллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow