ТРАМП НАТО-ГИЙН ТАЛААР РЮТТЭД ЯМАР БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХЭВЛЭЛҮҮД ТААМАГЛАН АЖИГЛАЖ БАЙНА

Admin
2026/04/09

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттег Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ Америкийн тал цаашид Цэргийн эвслийн гишүүн улс орнуудын аюулгүй байдлыг хамгаалах үүргээс татгалзаж магадгүй гэдгийг хэвлэлүүд онцолж байгааг Британийн Телеграф сонин мэдээлж байна.

"АНУ-ын ерөнхийлөгч аливаа дайралтад өртсөн гишүүн орнуудыг хамгаалахгүй гэдгээ тодорхой хэлж магадгүй байгаа нь холбоотнуудын хувьд  хүнд цохилт болох талтай" гэж нийтлэлд дурджээ.

Телеграф сонинд бичсэнээр Трамп АНУ-ыг НАТО-ийн бүрэлдэхүүнээс гаргаж чадахгүй байж мэдэх ч эвслийн тэргүүн Рюттегийн бүхий л хүчин чармайлтыг үл харгалзан Умард Атлантын эвслээс татгалзах алхам хийж болзошгүйг үгүйсгэхгүй байгаа юм.

Учир нь Трамп “НАТО-гийн цэргийн зардлын ихэнхи дарамтыг АНУ-д даатгадаг холбоотнуудаа хамгаалахгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан" гэж нийтлэлд онцолжээ.

Өмнө нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт Трамп холбоотныг шүүмжилж байгаа тул Рюттетэй маш илэн далангүй, шууд яриа өрнүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн.

НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Вашингтонд хүрэлцэн иржээ. Тэдний энэ уулзалт Цагаан ордны тэргүүн Умард Атлантын цэргийн эвслийг Америкийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чадваргүй байгаад буруутгаж байгаа цаг үед болж байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow