ДЭЛХИЙН БАНКНААС “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ” ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

Admin
2026/04/10

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн тойм тайлангаа танилцуулж, 2026 онд эдийн засаг 5 хувиар өсөх хүлээлттэй байгааг мэдээллээ. Энэ нь 2025 оны 6.8 хувийн өсөлтөөс буурсан үзүүлэлт боловч харьцангуй тогтвортой түвшин гэж үнэлжээ. Өсөлт саарах шалтгааныг уул уурхайн салбарын өмнөх өндөр өсөлттэй холбон тайлбарласан байна. 2026 онд хөдөө аж ахуй сэргэх хандлагатай ч өсөлт нь бага байх төлөвтэй. Харин барилга, худалдаа, үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байна. Өрхийн хэрэглээ өсөлттэй хэвээр ч инфляц өндөр байгаагаас худалдан авах чадвар буурч, өсөлтийн хурд саарах төлөв ажиглагдаж байна. Инфляц 8.5 хувь орчимд хадгалагдана гэж тооцоолжээ. Мөн түлш, шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрсдэлтэй байгааг анхааруулсан байна. Иймээс эдийн засгийн өсөлт 5 хувь байх төсөөлөлтэй ч эрсдэлүүд сөрөг талдаа давамгайлж байгааг онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow