ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО

Admin
2026/04/20

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй Москва хотноо уулзаж, “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурлаа. Уг протоколын хүрээнд Монгол Улсад нисэхийн түлшийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр болж, түлшний хангамжийг тогтворжуулах чухал алхам болжээ. Энэхүү хэлэлцээр нь Ойрхи Дорнодын бүс нутгийн нөхцөл байдлаас үүдэлтэй газрын тос, шатахууны үнийн өсөлтийн нөлөөг бууруулах, агаарын тээврийн салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд ач холбогдолтой юм.  Мөн талууд эрчим хүч, шатахууны салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow